Найдвартай сонголт, Бодит үнэ цэн
Бидний тухай
Бидний тухай
"Хаку Эндлесс Энержи" ХХК нь Япон улсын автомашины зах зээлээс онцгой чанар, бодит үнэлгээ бүхий шинэ болон сэлбэгдээгүй хуучин автомашинуудыг Монголынхоо хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Бид автомашин худалдан авах үйл явцыг илүү хялбар, нээлттэй, найдвартай болгох үүднээс www.luxecars.vip цахим платформыг нэвтрүүлж байна. Энэхүү платформоор дамжуулан та Япон улсаас орж ирж буй автомашинуудын бодит зураг, техникийн үзүүлэлт, үнэлгээний хуудас зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна, өөрийн хүссэн автомашиныг захиалан авчруулах бүрэн боломжтой.
Бидний гол зорилго бол зөвхөн автомашин худалдан борлуулах бус, харин үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, санхүүг хэмнэсэн, эрсдэлгүй, баталгаатай үйлчилгээг үзүүлэхэд оршино. Машин сонгохоос эхлээд Монголд орж ирж таны гарт очих хүртэлх бүх үйл явцад бид хариуцлагатайгаар зуучлан ажиллах болно.
Бидний санал болгож буй үйлчилгээ
Импорт, худалдаа
Япон улсаас чанарын баталгаатай шинэ болон хуучин автомашины импорт, худалдаа.
Онлайн сонголт
Вэбсайтаар дамжуулан автомашины дэлгэрэнгүй танилцуулга, сонголт хийх боломж.
Тусгай захиалга
Хэрэглэгчийн хүсэлт, шаардлагад нийцсэн автомашины тусгай захиалга.
Байгууллагын мэдээлэл
"ХАКУ ЭНДЛЕСС ЭНЕРЖИ" ХХК
"KHAKU ENDLESS ENERGY" LLC
Гүйцэтгэх захирал
Б.ХАЛТАРХҮҮ
Хаяг
ХУД 21-р хороо, Наадамчдын гудамж, 807 байр, 16 тоот
Утас
+976 9960-9959И-мэйл
Contact@luxecars.vip