ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Сүүлчийн шинэчлэлт: 2026 оны 2-р сарын 10
"Хаку Эндлесс Энержи" ХХК (цаашид "нийлүүлэгч" гэх)-ийн албан ёсны вэбсайт болох www.luxecars.vip-ээр дамжуулан автомашин захиалах, худалдан авах, төлбөр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн этгээд/ цаашид захиалагч гэх/ харилцааг энэхүү нөхцөлөөр зохицуулна. Захиалагч худалдан авалтын явцад захиалгын нөхцлийг зөвшөөрсөнөөр доор дурьдсан нөхцөлүүд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1. Энэхүү нөхцөл нь Захиалагч төлбөр гүйцэтгэхээсээ өмнө энэхүү нөхцөлтэй танилцаж, баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд "Хаку Эндлесс Энержи" ХХК болон захиалагч хамтран хяналт тавина.
2. ОЮУНЫ ӨМЧ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ
2.1. www.luxecars.vip худалдааны тэмдэгтүүд нь "Хаку Эндлесс Энержи" ХХК өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дууриах, өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
2.2. Автомашины мэдээлэл, үнийн өөрчлөлт, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн мэдээллийг www.luxecars.vip шинэчлэнэ.
2.3. Захиалагч нь вэб сайтын талаар санал, гомдол, шинэ саналыг журмын дагуу илгээх эрхтэй.
2.4. "Хаку Эндлесс Энержи" ХХК оюуны өмчийн эрх алдагдсан тохиолдолд холбогдох хуулийн этгээдэд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад хамаарах хууль болон эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
3.1. www.luxecars.vip үйлчлүүлэхдээ захиалагч бүртгүүлсэн байна. Захиалагч имэйл хаяг, холбоо барих утасны мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байна.
3.2. Захиалагчийн үнэн зөв бодит мэдээллийг захиалагч бүрэн хариуцна.
3.3. Захиалагчийн нэвтрэх эрхтэй холбоотой мэдээлэл алдагдсан тохиолдолд:
• Хэрэв захиалагч өөрийн буруугаас (нууц үг задруулах, бусдад дамжуулах г.м) мэдээлэл алдагдсан бол захиалагч өөрөө хариуцна.
• Хэрэв системийн алдаа, серверийн эмзэг байдал, эсвэл компанийн мэдээллийн аюулгүй байдлын зөрчлөөс үүдсэн бол Компани бүрэн хариуцлага хүлээж, хэрэглэгчид 72 цагийн дотор мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна.
• Аль ч тохиолдолд Компани хэрэглэгчид техникийн дэмжлэг үзүүлж, данс хамгаалах арга хэмжээ авахад туслана.
4. ТӨЛБӨР ТООЦОО
4.1. Үнийн санал: Вэбсайт дээрх автомашины үнэ нь тухайн үеийн зах зээлийн ханш, гадаад валютын ханшийн өөрчлөлт болон дуудлага худалдааны нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.
4.2. Урьдчилгаа төлбөр: Захиалагч автомашиныг захиалж, баталгаажуулахын тулд нийт үнийн дүнгийн 30% (Гучин хувь)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг төлнө.
4.3. Захиалга баталгаажуулах: Урьдчилгаа төлбөр компанийн дансанд шилжсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажиж, татан авалтын процесс эхэлнэ.
4.4. Төлбөрийн асуудал гарсан тохиолдолд:
• Компанийн систем, сервер, эсвэл төлбөрийн боловсруулалтын алдаагаас үүдсэн бол Компани бүрэн хариуцлага хүлээж, төлбөрийг буцаан олгох эсвэл дахин боловсруулах арга хэмжээ авна.
• Захиалагчийн интернэт холболт, хувийн банкны үйл ажиллагаа, эсвэл захиалагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн бол Компани шууд хариуцлага хүлээхгүй, гэхдээ техникийн туслалцаа, зөвлөмж үзүүлнэ.
• Төлбөр амжилтгүй болсон тохиолдолд Компани 24 цагийн дотор хэрэглэгчтэй холбогдож, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
5. ТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭХ
5.1. Төлбөрийн хэрэгсэл: Олон улсын Visa, MasterCard болон American Express картыг хүлээн авна. Мөн банкны Swift шилжүүлэг (Wire Transfer)-ээр төлбөр хийх боломжтой.
5.2. Гүйлгээний аюулгүй байдал: Бүх онлайн гүйлгээ нь SSL нууцлалтай бөгөөд 3D Secure (Verified by Visa/MasterCard SecureCode) стандартаар хамгаалагдана.
5.3. Үлдэгдэл төлбөр: Захиалагч үлдэгдэл 70%-ийн төлбөрийг автомашин Монгол улсын гаалийн бүсэд ирэх эсвэл дараагийн улс руу (Казахстан г.м) экспортлогдохоос өмнө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
5.4. Валютын ханш:
• Бүх төлбөрийг ам.доллароор (USD) тооцно.
• Захиалга баталгаажуулах үедээ тухайн өдрийн Монголбанкны албан ёсны ханшийг лавлагаа болгон хэрэглэгчид мэдэгдэнэ.
• Карт эзэмшигчийн банкнаас тогтоосон ханш нь Монголбанкны ханшаас зөрж болох бөгөөд энэ зөрүүг Компани хариуцах боломжгүй. Гэхдээ Компани тухайн үеийн ханшийн мэдээллийг захиалагчид урьдчилан ил тод мэдээлж, хэрэглэгч зөвшилцөлгүйгээр нэмэлт ханшийн зардал нэхэмжлэхгүй.
• Ханшийн мэдээлэл захиалга баталгаажуулах имэйлд тусгагдана.
6. ТЭЭВЭРЛЭЛТ БА ХҮРГЭЛТ
6.1. Incoterms: Хэрэв өөрөөр тохиролцоогүй бол тээвэрлэлтийг CIP (Carriage and Insurance Paid to) эсвэл FOB (Free on Board) нөхцөлөөр гүйцэтгэнэ.
6.2. Хугацаа: Тээвэрлэлтийн хугацаа нь ложистикийн нөхцөл байдал болон гаалийн үйл ажиллагаанаас шалтгаалан өөр өөр байх ба нийлүүлэгч хэрэглэгчид тухай бүрд нь мэдээлэл өгнө.
7. БУЦААЛТ БА ЗАХИАЛГА ЦУЦЛАХ НӨХЦӨЛ
Олон улсын автомашин худалдааны жишгийн дагуу дараах нөхцөлийг мөрдөнө:
7.1. Захиалга цуцлах (Төлбөр илгээснээс хойш 24 цаг): Хэрэв Компани Япон талд худалдан авалтын гүйцэтгэлийг эхлүүлээгүй бол урьдчилгаа төлбөрийг банкны шимтгэлийг хасч бүрэн буцаана.
7.2. Худалдан авалтын дараах цуцлалт: Хэрэв автомашин Японы дуудлага худалдаанаас худалдаж авагдсан эсвэл ложистикийн шатанд орсон бол урьдчилгаа 30%-ийг буцаан олгохгүй. Энэ нь дуудлага худалдааны торгууль, хадгалалт, тээврийн зардлыг нөхөхөд зарцуулагдана.
7.3. Автомашин буцаах: Хүлээн авсан автомашин нь анхны мэдээллээс (Auction sheet) зөрүүтэй, техникийн ноцтой гэмтэлтэй нь тогтоогдвол Компани олон улсын даатгалын нөхцөлийн дагуу асуудлыг шийдвэрлэх эсвэл хохирлыг барагдуулна. Бусад тохиолдолд буцаалт хийх боломжгүй болно.
8. БАТАЛГАА БА ХАРИУЦЛАГА
8.1. Мэдээллийн үнэн зөв байдал: Компани нь автомашины техникийн байдал, түүхийг Японы дуудлага худалдааны үнэлгээний хуудас (Auction sheet)-д үндэслэн үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
8.2. Давагдашгүй хүчин зүйл (Force Majeure):
• Дайн, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, байгалийн гамшиг (газар хөдлөлт, цунами, үер г.м), цар тахал, засгийн газрын хориг арга хэмжээ зэрэг олон улсын худалдааны эрх зүйн ICC Force Majeure нөхцөлд тодорхойлсон нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.
• Ердийн тээврийн саатал, гаалийн дараалал, агаарын нөхцөлөөс үүдсэн 1-2 долоо хоногийн хүртэлх саатал нь давагдашгүй хүчин зүйлд ХАМААРАХГҮЙ бөгөөд бизнесийн ердийн эрсдэл гэж тооцно.
• Бизнесийн ердийн эрсдэлээс үүдсэн саатлын тохиолдолд Компани хэрэглэгчид тухай бүрд мэдээлэл өгч, хүргэлтийн шинэчилсэн хугацааг мэдэгдэнэ.
• Хэрэв бизнесийн ердийн эрсдэлээс болж гэрээнд заасан хугацаанаас 30 хоногоос дээш хугацаагаар хоцорвол хэрэглэгч захиалгаа цуцалж, урьдчилгаа төлбөрөө банкны шимтгэлийг хасаад буцаан авах эрхтэй.
• Жинхэнэ давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд Компани холбогдох нотлох баримтыг (засгийн газрын зарлал, олон улсын байгууллагын мэдэгдэл г.м) хэрэглэгчид гаргаж өгнө.
8.3. Бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах шалтгааныг захиалагчид тухай бүрд мэдэгдэнэ.
9. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
9.1. Энэхүү гэрээнээс үүдэлтэй аливаа маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
9.2. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу харьяалагдах шүүхээр шийдвэрлүүлнэ.
10. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ
10.1. "Хаку Эндлесс Энержи" ХХК нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлалын бодлогонд заасны дагуу хамгаална. Дэлгэрэнгүй мэдээллийг www.luxecars.vip/privacy хуудсаас харна уу.
10.2. Бүх төлбөрийн гүйлгээ нь SSL/TLS шифрлэлт, 3D Secure (Verified by Visa / MasterCard SecureCode) стандартаар хамгаалагдана.
10.3. Хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд дамжуулахгүй бөгөөд дараах нөхцөлүүдэд үүнээс хасах болно: төлбөрийн боловсруулалт, тээвэрлэлт, хуулийн шаардлага.
10.4. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үзэх, засах, устгах эрхтэй бөгөөд Contact@luxecars.vip хаягаар хүсэлт гаргана уу.
11. ЛУЙВРААС СЭРГИЙЛЭХ
11.1. "Хаку Эндлесс Энержи" ХХК нь ХЭЗЭЭ Ч хэрэглэгчийн нууц үг, PIN код, OTP код, эсвэл картын бүрэн мэдээллийг утас, и-мэйл, мессежээр асуухгүй.
11.2. Хэрэглэгч луйвар, залилангийн оролдлого анзаарсан тохиолдолд нэн даруй +976 9960-9959 дугаар, эсвэл Contact@luxecars.vip хаягаар мэдэгдэнэ үү.
11.3. Компанийн албан ёсны вэбсайт НЭГ Л БАЙГАА: www.luxecars.vip. Бусад домэйн (luxecars-mn.com, luxecar.vip г.м) нь хуурамч болно.
11.4. Төлбөр илгээхийн өмнө хүлээн авагчийн дансны мэдээллийг сайтаас шалгах эсвэл шууд утсаар асууж лавлах.
11.5. Дэлгэрэнгүй мэдээллийг www.luxecars.vip/fraud-prevention хуудсаас харна уу.
Хэрэглэгчийн зөвшөөрөл
Би "Хаку Эндлесс Энержи" ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцсан бөгөөд 30%-ийн урьдчилгаа төлбөр болон буцаалт хийх журмыг хүлээн зөвшөөрч байна.
© 2026 "Хаку Эндлесс Энержи" ХХК / "KHAKU ENDLESS ENERGY" LLC
www.luxecars.vip